Monday, January 3, 2011

Google хэрхэн яаж амжилтанд хүрсэн нууц

2009-08-04 20:18:45
Яагаад "Google''-ийн хуудас минималист стилиэр хийгдсэн бэ? Маш амархан. Сергей Брин болон Ларри Пейж нар HTML-ийг мэддэггvй байсан гэх мэт сонирхолтой баримтуудын тухай Сан-Франциско хотод болсон лекц дээр компанийн менежер хуучилсан байна. Энэ нийтлэлд дэлхийн хамгийн єргєн хэрэглэдэг хайлтын системийн тухай 12 сонирхолтой баримтыг багтаасан:

1. "Google''-ийн vндсэн хуудас ийм цулгуй байдаг нь тvvнийг анх зохиосон хvмvvс HTML хэлийг мэддэггvй байсан учраас хялбар интерфейс хийсэнтэй холбоотой. Анх "Submit" товчлуурыг ч байрлуулж чадаагvй байж. Хайлтын нєхцєлийг єгчихєєд Enter товчлуурыг дардаг байсан бєгєєд хуудас бараг ганцхан хайлтын єгєгдєл оруулдаг мєрнєєс бvрдэж байв.

2. Ийм хачин вэб хуудас байснаас анхны бета-тестерvvд удаан хугацаагаар харж суудаг байлаа. Програм зохиогчид юу болоод байгааг нь асуухад "Би ачаалагдаж дуусахыг нь хvлээж л байна" гэж хариулдаг байжээ. Энэ асуудлыг шийдэхийн тулд хуудсанд зохиогчийн эрхийг хамгаалсан тухай мэдээлэл нэмж хуудас ачаалагдаж дууссаныг илэрхийлэх болсон байна.

3.Хэрэглэгчдийг ихээр татсан зvйл нь vг vсгийн алдаа шалгадаг функцийг/сvvлд нь "Did you mean" гэж шинэчлэгдсэн/ нэмсэн явдал, Ингэснээр сайтын ачаалал хоёр дахин нэмэгдсэн юм. Програм зохиогчид энэ функцийг дэлгэцийн хаана байршуулах хэрэгтэй вэ гэдэг дээр удаан маргалдсаны эцэст хайлтын доор байрлуулсан.

4. "I'm Feeling Lucky" буюу хэрэглэгчид хайлтын vр дvнг харуулахгvй эхний олдсон хаяг руу шууд илгээдэг функцийг тун цєєхєн хvн хэрэглэдэг аж. Тэгэхдээ хэрэглэгчдэд их таалагддаг тул vлдээхээр шийдсэн байна.
5. Онлайн Orkut группууд Бразилд тvгээмэл. Энэ сайтыг "Google''-ийн ухаантай програм зохиогчийн нэг хийсэн гэдэг. Тэр залууд интерфейс хийх даалгавар єгснєєр "Google''-ийн энэ шинэ бvлэг бусдаасаа онцлог болжээ.

6. "Google" єєрийн хєдєлгvvр болон интерфэйсдээ байнга бага зэргийн єєрчлєлт хийж байдаг бєгєєд албан ёсоор энэ талаар мэдээлдэггvй.

7. "Google" дэлхийд хамгийн олон орчуулагчдын сvлжээтэй.

8. Хэрвээ хэрэглэгчдийн 20 хувь нь функцийг ашиглаж байвал vндсэн интерфэйсд vлдээдэг. "Лав хайлт" хэсэгт багтахын тулд функцийг доод тал нь хэрэглэгчдийн 5 хувь нь ашигладаг байх шаардлагатай.

9. Судалгаанаас харахад цєєн хэдэн хэрэглэгч нийт хэрэглэгчдийн vйлдлийг илтгэж чаддаг учраас энэ дээр vндэслэн байнга хэрэглэгчдийн vйлдлийг судалж байдаг аж.

10. "Google" гэдэг нэрийг алдаанаас болж єгсєн аж. Компанийг vндэслэгчид сайтаа математикийн нэр томьёо "googol" гэж нэрлэх гэж байсан ч бичилтийн алдаа гарсан байна. 10-ын 100 зэргийг "googol" гэж нэрлэдэг юм. Vvнийг сонгосны учир нь компанийг vндэслэгчид ийм тооны вэб хуудсыг индексэлнэ гэж тєлєвлєж байсан хэрэг. Гэхдээ vнэхээр алдаж энэ нэрийг єгсєн vv эсвэл ийм сайт байсан болохоор ингэсэн vv мэдэхгvй. 1995 оны дєрєвдvгээр сарын 13-наас ийм сайт бvртгэлтэй байдаг.

11. "G-mail''-ийг хоёр жил компани дотроо туршиж байж гаргаж иржээ. Нийт зургаан тєрлийн e-mail хэрэглэгч байдаг. Энэ бvх хэрэглэгчийн хэрэгцээг хангах универсал шийдэл болсон гэж vздэг байна.

12. "Google''-ийн ажилтнууд ажлын цагийн 20 хувийг єєрсдийн хувийн тєсєлд зориулж байхыг зєвлєдєг гэнэ. Vр дvнд нь "Google News" болон "Orkut" ертєнцєд мэндэлсэн байна.
Vvнээс гадна Марисса Майер "Google''-ийн тєлєвлєгєєний тухай нэг сонирхолтой баримт дурдсан байна. Тэдний ажилтнууд хайлтын vр дvн 500мс дараа гарч ирж байхаар програмынхаа хєдєлгvvрийг шинэчилж байгаа аж.

Google ээс оновчтой хайлт хийх хэрэгтэй зөвлөмжүүд

2010-03-09 16:09:13
Интернет бол єнєє vед бидэнд байгаа хамгийн том боломж. Vvнийг зєв ашиглавал толь, сурах бичиг, ТВ, сонин, хєгжим гээд бvх л зvйл чинь болж чадна. Тэр ч байтугай чиний гэрийн даалгаврыг ч хийж єгч чаддаг. Гэхдээ энд интернет гэдэг шидтэн байгаа юм биш. Дэлхийн єнцєг булан бvрээс хоорондоо сvлжээгээр холбогдсон компьютерvvд байгаа хэрэг, vvний цаана мэдээж хvн байгаа. Интернетийн тэр агуу том мэдээллийн санг дэлхийн єнцєг булан бvрт байгаа интернет хэрэглэгчид бvрдvvлсэн байдаг.

Мэдээллийн сангийн нєєцийг нь далайтай зvйрлэвэл бид хэрэгтэй мэдээллээ интернетээс олж авах нь загасчлахтай утга нэг болох агаад загас сайн барьж сурах хэрэг гарна.
Сайн загасчинд сайн уурга дэгээ хэрэгтэй. Тэгвэл танд Google гэдэг уургыг санал болгоё. Энэ бол маш сайн уурга. Гэхдээ зєв хэрэглэж чадвал...
Та єєрт хэрэгтэй мэдээллээ хэрхэн хайдаг вэ?
Мэдээж хэрэг хамгийн анхны алхам бол browser-ийнхоо хаяг дээр www.google.com гэж бичиж хайлтын систем рvvгээ ордог. Тэгээд хайх зvйлээ бичээд ENTER дардаг.
Тэгвэл тэр хайх утгуудаа хэрхэн оруулах вэ?
Зєвлємжєє хамгийн энгийн амархнаас нь гvнзгий тvвшин рvv хvндрэх зарчмаар бэлдэнэ.
Хамгийн амархан нь мэдээж хайх vгээ оруулаад л болоо. Vvнийг хvн бvр мэддэг учраас илvvц нуршаад яахав.
Жишээлбэл та "Аватар" киног шууд vзэхээр хайж байгаа бол тvvнийгээ бичихэд маш олон vр дvн гарч бvгд тєлбєртэй, эсвэл хаана юу нь байгаа нь мэдэгдэхгvй.
Зорилгодоо хvрч чадсангvй юу.
Тэгвэл дараагийн тvвшин рvv орцгооё.
1. Тусгай тvлхvvр тэмдэгтvvдийг ашиглах. Vvнд хэд хэдэн тэмдэгт бий.
“+”  тэмдэг, vvнийг ашигласнаар заавал байх ёстой утгыг агуулна. Жишээ нь “Harry Potter +3” гэж бичвэл гуравдугаар ангийг нь хайна.
 “-“ тэмдэг дээрх нэмэх тэмдгийн эсрэг утгатай ба энэ vг байх ёсгvй гэсэн утгыг агуулна.
“~” тэмдэг, vvнийг ашиглан ижил утгатай vгнvvдээр нь хайна. Та ямар нэгэн юм хайхыг хvссэн боловч тэр vгнийхээ утгыг нь мэдэхгvй байгаа vед илvv тохиромжтой.
 “ОR” тэмдэг, vvнийг Boolean тєрлийн vйлдэл гэдэг.
Ихэнх тохиолдолд I гэж бичдэг.Амьдрал дээр "бол", "эсвэл" гэсэн утгатай. Жишээ нь Лондон юм уу Парис хотод амралтын газар хайж байгаа бол "vacation London OR paris"  гэж хайх хэрэгтэй.

Тооны интервал оруулах: Та ямар нэгэн тооны заагаар хайх боломжтой. Бичихдээ дээд доод хязгаарын дунд 2 цэгтэйгээр бичих хэрэгтэй.  Жишээ нь "XBOX 360 $250..$300" гэж хайвал танд 250-300 долларын vнэтэй ХВОХ олдох болно. 

2. Тусгай vгнvvд ашиглах

"INTITLE" Энэ бол маш чухал тvлхvvр vг. Тухайн хуудасны нэршил буюу title-д байх vгээр хайдаг. Хамгийн тvгээмэл ашиглагддаг.
Та уг тvлхvvр vгийг ашигласнаар ямар нэгэн файлыг шууд татахаар олж авч чадна. Жишээлбэл ямар нэгэн дууг шууд татахаар хайя гэвэл "?intitle:index.of? mp3 (хамтлаг болон дууны нэр)" гэж хайвал та хvссэн дуугаа хайж олох боломжтой.

Жишээ нь: MC Sniper хамтлагын "Gloomy Sunday" хэмээх дууг хайх хэрэг гарвал "?intitle:index.of? mp3 MC Sniper Gloomy Sunday гэж бичээд л хvссэн vедээ шууд татахаар олж авч болно.

"INURL" URL буюу тухайн хуудас байрлаж буй интернет хаягыг нь тодорхойлж єгєх. Жишээ нь "inurl:andromeda" гэвэл url-д нь andromeda гэсэн vг орсон бvх сайтыг олно.
Define: гэсэн комманд нь тухайн vгний олон хэл дээрх тодорхойлолт буюу тайлбарыг гаргаж ирнэ. Vvнийг словарь болон шинжлэх ухааны тайлбар толь ашиглалгvйгээр тухайн vгний олон хэлний тайлбарыг олоход ашиглана.
Жишээлбэл: Define:USA товчилсон vгний Англи, Испани, Итали, Португали гэх мэт олон хэлээрх тодорхойлолтыг vзэж болно.

Filetype: Энэхvv командыг єєрийн хvссэн єргєтгєлтєй файл, баримт хайхад хэрэглэнэ. Єргєн хэрэглэдэг MS Office-ийн Word ".doc", Excel ".xls" Powerpoint ".ppt" єргєтгєл, Adobe Acrobat Reader ".pdf гэх мэт тєрєл бvрийн файлыг хайж болох юм.
Жишээлбэл: дипломын ажил filetype:doc гээд бичихэд тєрєл бvрийн сэдвээр MS Word дээр хийгдсэн дипломын ажлууд гарч ирнэ.
Site: комманд нь хайлтаа ямар єргєтгєлтэй сайтуудаас хайхыг тодорхойлно. Монголын сайт ".mn", боловсролын сайтуудаас хайх ".edu.mn", ".edu" гэх мэтээр хайх бєгєєд хайлтынхаа хvрээг хумьж оновчтой хайлт хийхэд тусална.
Жишээлбэл: American college site:edu Хайлтын vр дvнд зєвхєн АНУ-ын боловсролын ".edu" єргєтгєлтэй коллежийн сайтуудыг харуулна.
In коммандын тусламжтай єєр нэгж хэмжээсvvдийг хооронд нь шилжvvлэн гаргаж болдог. Жишээлбэл: 3 miles in km Маилын хэмжээсийг километрт шилжvvлэх. 23 USD in Euros, 130 lbs in kg, 98.6 Fahrenheit in Celsius, 1 year in seconds гэх мэт.
Хайлтын системийн коммандын талаар дэлгэрэнгvй мэдээллийг http://www.googleguide.com/advanced_operators.html вэб хуудаснаас авч болно. Дээрх командуудыг зєвхєн Google, Yahoo vйлчилгээгээр хязгаарлахгvйгээр бусад хайлтын системvvдэд ашиглаж болдог.
Мєн тооны нэмэх хасахаас эхлээд функцvvд ашиглан тоо бодож болдог.
http://www.googleguide.com/help/calculator.html  хэсгээс хайлтын системд хийж болох тооны vйлдлийн талаарх мэдээллийг аваарай.
from....................nice.mn